head.jpg

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР ба ДРАЙДОППЕЛЬ

Шинэлэг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй зүйлийг хийхийг хүсдэг түншүүд маань манай ДРАЙДОППЕЛЬ-ийг илүү найдвартай болгодог билээ.

Paste

Topping

Bake

Classic

Fond

Gel

Зөвхөн хамгийн сайн нь

БИД ЗӨВХӨН ӨӨРСДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ҮНЭНЧ,
МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ БИДНИЙ СУДАЛГАА,
ТУРШИЛТЫН ОНЦГОЙ ҮР ДҮН

Бидний тухай

Танилцуулга
Эрт үеэс хуримтлуулсан олон жилийн уламжлалт туршлага бол зоосны нэг тал нь юм. Зоосны нөгөө тал нь одоо байгаа бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй  шинэчилж, урьд өмнө байгаагүй шинэ бүтээгдэхүүний сайхан үнэр, амтыг бий болгохоор хичээн ажиллаж байгаа явдал юм. 
ЭДГЭЭР НЬ ТА БҮХНИЙГ МАНАЙ ДРАЙДОППЕЛЬ-ИЙН БҮТЭЭГДЭЭХҮҮНИЙГ  ХУДАЛДАН АВАХАД ТОДОРХОЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГТ  БИД БҮХЭН ИТГЭЛТЭЙ БАЙНА. 
Олон арван жилийн турш бид хүнсний үйлдвэрлэлийн салбарын талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн, чихэр ба зайрмагийн үйлдвэрүүдэд болон таны гэрт  сайн хамтрагч байсаар ирсэн.
 
Бидний байнгын зорилго бол шинэ амтыг бий болгох, одоо байгаа бүтээгдэхүүнүүдийг илүү сайжруулах явдал юм. Үүнд бид дээд зэргийн үйлчилгээнүүдийг багтаасан бөгөөд бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглээний зааварчилгаанаас гадна танай компанийг дэлхий дахинд сурталчлах маркетингийн дэмжлэг ч багтсан байдаг. Дээрх бүх хүчин зүйлүүд нь манай компаний үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулдаг.  Шинэлэг бөгөөд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй зүйлийг хийхийг хүсдэг түншүүд маань манай ДРАЙДОППЕЛЬ-ийг илүү найдвартай болгодог билээ. Бидний зорилгодоо хүрэхийн үндэс болсон танд оруулж буй хувь нэмэр нь хамгийн сайн чанартай, өвөрмөц үнэр, амт оруулагч бөгөөд түүний орц, жорыг гаргах явдал юм.

Түүх

1899 он - ПИТЕР ДРАЙДОППЕЛЬ нь компаний үндэслэгч бөгөөд үнэр, амт оруулагчийг анх үйлдвэрлэж эхэлсэн.
1915 он - ПИТЕР ДРАЙДОППЕЛЬ нь үнэр, амт оруулагчийг  үйлдвэрлэх шинэ, шинэ бие даасан аргыг боловсруулсаар байсан. Тэр болгон нь бүрэн амжилтанд хүрч байлаа. Тэдний баримталдаг байсан зарчим нь манай компаний өнөөдрийн гол зарчим юм.
1930 он - Манай компаний "CITROPERL" үнэр, амт оруулагчийн үндсэн суурь тавигдсан. Өнөөдрийг хүртэл энэ бүтээгдэхүүн нь ер бусын өвөрмөц байдал, өндөр чанараараа ДРАЙДОППЕЛЬ-ийн бүтээгдэхүүнүүдээс ялгарсаар байдаг. 
1961 он - Лангенфельдийн шинэ үйлдвэрийн барилга баригдан, бэлэн болсон.
1986 он - Манай GELATOP ванилийн зайрмагт зориулагдсан паста-г анх удаа худалдаанд гаргасан. Өнөөдрийг хүртэл энэхүү бүтээгдэхүүн нь Германы ванилийн зайрмагийн зах зээлийг тэргүүлсээр байна. 
1989 он - Манай компаний маш сайн тоноглогдсон амтлаг гурилан бүтээгдэхүүний  тохилог танхим нээгдсэн.
1996 он - Бүтээгдэхүүний чанарын DIN ISO 9001 гэрчилгээг авсан.
1997 он - Манай компани GELATOP-ийн төвийг барьж байгуулсан. Тэр үеэс эхлэн семинар, сургалт, бүтээгдэхүүний туршилт хийхэд тус төвийг ашигладаг болсон.
2004 он - ИРЕКС концерн ДРАЙДОППЕЛЬ компанийг худалдаж авснаар олон улсын өрсөлдөх чадвар нь тэлж, талх, нарийн боов, амттан, зайрмаг, чихэр чимэглэлийн түүхий эд материал үйлдвэрлэх чиглэл нь илүү өргөжсөн байна.  Кулмбах хотын ИРЕКС GmbH нь  Олон улсын Хүнсний бүтээгдэхүүний стандарт  (IFS) –ийн гэрчилгээг авсан.
2007 он - Орчин үеийн үйлдвэрлэлийн цогцолбор  шинээр баригдан, ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн шинэ, шинэ боломжууд нээгдсэн байдаг.
2010 он - ДРАЙДОППЕЛЬ нь улам бүр өргөжиж, шинэ оффисын болон агуулахын  барилга, байгууламжуудтай болсон. Эзэмшил газрын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн.
2015 он - Олон улсын Хүнсний бүтээгдэхүүний стандарт  (IFS) гэрчилгээтэй  байсан  бол Хүнсний  аюулгүй  байдлын 22000 стандарт (FSSC22000) - ын гэрчилгээг авч, амжилтаа улам бүр баталгаажуулсан.

Шинэ бүтээгдэхүүн

Байгалийн, тааламжтай үнэр, амт

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Search