Бид та бүхэнд өргөн сонголттой, өндөр чанартай орц найрлагыг ашиглан, үйлдвэрлэсэн талх, талхан бүтээгдэхүүнд зориулсан хольцуудыг санал болгож байна.

Уламжлалт түүхий эд ба үр тариа, амуу тариа, тослог түүхий эд, соёолжийн бүтээгдэхүүн, хүнсний ногооны нэмэлтүүдийн нийлмэл баяжмалыг хослуулан ашигласан, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европ стандартаар үйлдвэрлэх боломжийг танд олгоно.

Манай хольцоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бүтэц тэнцвэртэй, хүнсний болон биологийн үнэ цэнэ өндөртэй бүтээгдэхүүн болно.

ДАВУУ ТАЛ: Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгана, технологийн үйл явцыг хөнгөвчилнө, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрсдэлийг бууруулна, үйлдвэрлэлээ илүү үр ашигтай явуулах боломжийг олгоно. Зуурмагийг гараар болон механик аргаар энгийн, хялбар бэлтгэнэ. Бэлэн бүтээгдэхүүн шинэлэг байдлаа удаан хадгална. Удаан исгэх технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.