STRATO Profi

STRATO Profi

ТОДОРХОЙЛОЛТ: Давхраат бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хамгийн сайн чанарын маргарин. Үйлдвэрлэлийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан. Өгөгдсөн серийн маргаринууд нь тосны хүчлийн нийлмэл бүтэцтэй тул ажилтнуудын алдааг залруулахад болон стандартын бус нөхцөлд ашиглахад тохиромжтой.

ХЭРЭГЛЭЭ: Дрожжитой ба дрожжигүй давхраат бүтээгдэхүүний төрлүүд болон тэдгээрийн хөлдөөдөг хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэнэ.

ДАВУУ ТАЛ: Үйлдвэрлэлийн янз бүрийн нөхцөлд тохируулан ашиглах боломжтой. Уян хатан бүтэцтэй(+10...+20ºС хэмд ашиглахад тохиромжтой). 35ºС-д ТТГ агууламж их биш байдаг тул тослог мэдрэмж төрүүлэхгүй. Илүү натурал өнгөтэй бөгөөд найрлага дахь каротины агууламжийн үр дүнд цөцгийн тостой ойролцоо өнгөтэй харагддаг. Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах боломжтой бөгөөд энэ нь маргарины найрлагад агуулагдах тусгай цийдмэгжүүлэгчийн ачаар үр тарианы цардуулын талстжих хурд (муудалт удаашрах) багассантай холбоотой юм. Шаардлагатай уян хатан чанарыг хурдан хугацаанд бий болгож, зөөлрүүлнэ. Олон төрлийн савлагааны сонголттой.

НЭР ТӨРЛҮҮД:       

  • STRATO Profi NT 39 – зөөлөн байдалтай, бага хугацаанд, бага хэмд амрааж, хэрэглэхэд тохиромжтой хамгийн сайн сонголт.
  • STRATO Profi NT 41 – өргөн хэрэглээний, дрожжитой ба дрожжигүй давхраат бүтээгдэхүүний зуурмагт ашиглахад тохиромжтой. Хэрэглэх үеийн хэмийн хязгаар нь өргөн хүрээтэй.
  • STRATO Profi NT 43 – хатуу бүтэцтэй, агааржуулалтгүй ажлын байранд дрожжигүй давхраат бүтээгдэхүүний зуурмагт ашиглах зориулалттай. Бэлдэцэд хамгийн их эзлэхүүнийг бий болгоно.

БИЕТ БАЙДАЛ: Цайвар шаргалаас шар өнгөтэй, цөцгийн тосны үнэр амттай, 20+-2ºС-ийн хэмд нэгэн төрлийн, нягт, уян хатан бүтэцтэй маргарин.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, цэвэр орчинд, хурц үнэртэй зүйлсээс тусгаарлан, нарны шууд тусгалаа хол хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: -20...0ºС-ийн хэмд 18 сар, 0...+15ºС-ийн хэмд 12 сар хадгална.

САВЛАГАА: 10 ба 20 кг жинтэй блокуудыг зүсэлгүйгээр эсвэл зүсэж картонон хайрцагт блоклон савласан. Мөн 2 кг-тай хавтанг полимер материалаар ороон, 5 ширхэгээр  картонон хайрцагт блоклон савласан

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор