ВИП ДРИМ

ВИП ДРИМ

ХЭРЭГЛЭЭ: Бялуу, амттан, мусс зэргийг чимэглэх, дүүргэхэд цохиж хэрэглэхэд зориулагдсан, ургамлын гаралтай, 27%-ийн тослогтой сүүн крем.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 100%

ДАВУУ ТАЛ: Хэрэглэхэд хялбар бөгөөд хэмнэлттэй. Цохиход маш тохиромжтой, цохисны дараа тогтвортой байдлаа сайн хадгална. Фонд, паста, шанз, үнэр, амт оруулагчуудтай хамт хэрэглэхэд маш тохиромжтой, өнгө, үнэр, амтыг бүтээгдэхүүнд сайн тархаана. Амьтны гаралтай сүүн крем хэрэглэж байсан бүтээгдэхүүнд орлуулан ашиглахад тохиромжтой. Бэлэн болсон крем нь хөлдөөхөд тэсвэртэй. Хэрэглэсний дараа эцсийн бүтээгдэхүүн дээр хэлбэрээ сайн хадгална. Тосны агууламж багатай. Цохилтын үр дүнд эзлэхүүн нь 420% хүртэл нэмэгдэнэ.

ЗӨВЛӨМЖ: Хэрэглэхээс өмнө 24 цагийн турш 2ºС-ээс 4ºС-ийн хэмд хөргөнө. Савлагааг задалсны дараа хөргөгчинд 0ºС-ээс 5ºС-ийн хэмд 5 хоногоос илүүгүй хугацаанд хадгална. Цохисон кремийг таглаатай буюу битүүмжлэлтэйгээр 2ºС-ээс 4ºС-ийн хэмд 5 хоногоос илүүгүй хугацаанд хадгална. Цохихоос өмнө кремийг хөлдөөж болохгүй!

БИЕТ БАЙДАЛ: Кремийн туяатай цагаан өнгөтэй, нэгэн төрлийн бүтэцтэй масс.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Ариутгасан бүтээгдэхүүнийг Тетра Пак савлагаа болон асептик савтай нь битүүмжлэлтэйгээр нь 0°С-ээс +20°С-ийн хэмд хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: Тетра Пак саванд 1 литрээр савлан, 12 ширхгээр багцалсан, мөн 10 кг-аар асептик саванд савлан, 2 ширхгээр багцалсан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор