АРТИЗАНО

АРТИЗАНО

ХЭРЭГЛЭЭ: Том том сийрэгжилттэй талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц. Чиабатта, фокаччи, пиццаны суурь, багет болон бусад улаан буудайн талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын жингийн 5-10%

ДАВУУ ТАЛ: АРТИЗАНО хольцын жор дахь орцын хэмжээг хүссэн үр дүнгээсээ хамааруулан өөрчилснөөр өөр өөр сүвэрхэг бүтэц, эзлэхүүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгоно. Зуурмаг бэлтгэх үйл явцыг хурдан бөгөөд хялбар болгоно. Ялангуяа үйлдвэрлэлийн автомат шугам дээр технологийн үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлж, баталгаажуулна. Хольцод суурилсан бэлэн бүтээгдэхүүн нь исгэлэн үнэр, амттай, жигд бус, том сүвэрхэг сийрэгжилттэй, сайхан өнгөтэй зөөлөн хэсэгтэй, шаржигнасан гадаргуутай, сэтгэлд нийцсэн энгийн гадаад төрхтэй болж, шинэлэг байдлаа удаан хугацаанд хадгална. Холц нь хэрэглээний бүх шинж чанарыг хадгалах бөгөөд мөн хөлдөөсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой.

БИЕТ БАЙДАЛ: Шаргал туяатай кремийн өнгөтэй, хуурай, нунтаг хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Агааржуулалт сайтай, цэвэр, 70%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, 5-25ºС-ийн хэмтэй сэрүүн, нарны туяа, агаарын тунадасжилтаас хамгаалсан, зориулалтын агуулахад хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 10 сар

САВЛАГАА: 5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор