КОНВЕКЦ ШАРАХ ШҮҮГЭЭ КЭП – 6П - 01

КОНВЕКЦ ШАРАХ ШҮҮГЭЭ КЭП – 6П - 01

Конвекц шарах шүүгээ КЭП-6П-01 хоол бэлтгэх, халаах зориулалттай бөгөөд нийтийн хоол, ресторан, бэйкерид талх, амтлаг гурилан бүтээгдэхүүн жигнэх зориулалттай. Бүтээгдэхүүний дулаан боловсруулалт нь шарах шүүгээ доторх халуун агаарын жигд эргэлтийн улмаас явагдана.

Конвекци шарах шүүгээ 400*600 мм хэмжээтэй 6 ширхэг лист орох ба зэвэрдэггүй гангаар хийгдсэн камер бүхий уурын генератортай. 100 программ санах ой, программ дахь 4 хүртэл үе шат, автомат угаагч, тавиургүй, зэвэрдэггүй ган гадаргуутай.

Техникийн үзүүлэлт:

Хүчин чадал, кВт

10,6

Хүчдэл, В

400

Гүйдлийн давтамж, Гц

50

Камер

зэвэрдэггүй ган

Удирдлагын самбар

цахилгаан

Хөдөлгүүрийн тоо

2

Листний тоо

6

Лист хоорондын зай, мм

80

Листний хэмжээ, мм

600х400

Камер дахь хамгийн дээд температур °С

+270

Уураар чийгшүүлэх

+

Реверс

+

Оврын хэмжээ, мм

865х922х865

Жин, кг

123

Давуу талууд:

  • Цахилгаан удирдлагын самбар;
  • Уур өгөх;
  • Чийг тохируулах 0 – 100% хүртэл;
  • Бүтээгдэхүүн жигнэх 110 хүртэл программ оруулах боломжтой /программ тус бүрт 4 хүртэл үе шаттай/;
  • Таймер 1 минутаас 9 цаг 59 минут хүртэл;
  • Ажлын камер нь дугуй булантай учраас засвар үйлчилгээ болон цэвэрлэгээ хийхэд хялбар;
  • Ослын температур хяналт +320°С;
  • Халаалтын элементүүдээс дулааныг оновчтой хуваарилахад зориулагдсан 200 мм –ийн диаметртэй, сэнсний реверс 2 ширхэг
  • Сэнсний эргэлтийн 4 хурд;
  • Ажлын камерын дотор тал болон гадна тал AISI 304 загварын өндөр чанартай зэвэрдэггүй гангаар хийгдсэн;
  • Агаарын давхарга бүхий халуунд тэсвэртэй гурвалсан шиллэгээтэй хаалга нь тоног төхөөрөмжтэй ажиллах үед түлэгдэх магадлалыг арилгадаг;
  • Хаалганы бариул механик түгжээтэй учраас хаалга жигд хаагдана;
  • LED гэрэлтүүлэгч;
  • АВТОМАТ УГААГЧ – таблет болон шингэн угаалгын нунтаг аль алийг нь ашиглаж болно /сонголтоор/;

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор