РУКДЕШЕЛЬ’С АРОМА МАЛЬТ

РУКДЕШЕЛЬ’С АРОМА МАЛЬТ

ХЭРЭГЛЭЭ: Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан арвайн соёолжийн гурил.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 1,0-3,0%

ДАВУУ ТАЛ: Соёолжийн бүтээгдэхүүн нь талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, байгалийн гаралтай үнэр, амтыг өгнө. "E" индекс найрлагадаа агуулаагүй, зах зээлд тренд болж буй бүтээгдэхүүний нэг. Хуурсан соёолжийн тааламжтай үнэр, карамелийн ханасан амт нь бэлэн бүтээгдэхүүний зөөлөн хэсэгт сайхан өнгийг өгнө. Соёолжийн орцын хэмжээнээс хамаарч, бүтээгдэхүүний өнгөний эрчим  өөрчлөгдөж, арвайн соёолжийн ханасан үнэртэй болно. Кекс, жигнэмэг, пирог гэх мэт амтлаг гурилан бүтээгдэхүүний өнгө, үнэр, амт, чанарыг сайжруулна.

БИЕТ БАЙДАЛ: Хүрэн өнгөтэй, хуурай, нунтаг хольц. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар.

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор