СТАБИЛИН

СТАБИЛИН

ХЭРЭГЛЭЭ: Бага цавуулагтай улаан буудайн гурилаар талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч (гурил, буталсан үр тариа, хачгаар гэмтсэн үр тариа) (ИДК 95-105, түүнээс их).

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 1,0-3,0%

ДАВУУ ТАЛ: Зуурмагийн цавуулгийг бэхжүүлнэ. Зуурмагийг хөөлгөх үед хөөлтийн уналтаас урьдчилан сэргийлнэ. Гурилын ус шингээх чадварыг нэмэгдүүлнэ. Зуурмагийн исгэлтийг хурдасгана. Зуурмагийн бэлдцийн хэлбэрээ тогтвортой барих чадварыг хангана, уян харимхай чанарыг сайжруулна. Бэлэн бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулна, эзлэхүүнийг нэмэгдүүлнэ, зөөлөн хэсгийн уян байдлыг дээшлүүлнэ, гадаргууг улаан шаргал өнгөтэй, гялгар болгоно, зөөлөн хэсгийг цайруулна, чийгээ алдах, хатах үйл явцыг удаашруулна.

БИЕТ БАЙДАЛ: Цагаан ба сулавтар кремийн өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг чанаржуулагч.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор