Франц хоолны урлаг өөрийн олон төрлөөрөө ялгарч хоолны урлаг болоод сайжрал дэвшилийн оргил болсон билээ.
Өглөө бүр Парис болоод бусад хотуудын тухлаг гудамжинд шив шинэхэн анхилам үнэр ханхлуулах багет, круассаныг хараад хэн ч зүгээр өнгөрч чадахгүй. Талх нарийн боовны газар бүр л өөрийн гэсэн олон жилийн түүх туршлагатай бөгөөд өөрсдийн гаргаж авсан амтат талхыг төрөл бүрээр нь санал болгодог.