“Выпечка как искусство” буюу орчуулбал талх барих урлаг хэмээх уламжлалт талхны цуглуулга
Рустик хэмээх нэршил Европт тэр тусмаа талх үйлдвэрлэлд маш түгээмэл. Орос хэл рүү орчуулбал, хэлбэр, гадаад байдалд нэг их анхаарал өгдөггүй гар аргаар хийсэн энгийн гэсэн утгатай. Цаашид уламжлалт талх хэмээн нэрлье.
Рустик буюу уламжлалт талх нь зуурмаг бэлтгэх уламжлалт технологиор, гэрийн модон зууханд гараар барьсан юм шиг харагдах хэрэгтэй. Зузаан үйрмэг гадаргуутай, том том зүсэлт хийх хэрэгтэй. Гадаргуу дээр нэмэлт өнгө үүсгэхийн тулд зүсэлт хийх, хөөлгөсний дараа гадаргууг янзлах төрөл бүрийн техник ашиглагддаг ба өнгө нэмэх халуун ногоо, жимс, ногоо зэрэг байгалийн гаралтай нэмэлтүүдийг зуурмагт хийнэ. Түүнээс гадна энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг уламжлалт технологиор бэлтгэдэг учраас амт нь хурц бөгөөд баялаг байдаг.
Рустик буюу уламжлалт талхыг оросын талх үйлдвэрлэгч жижиг бейкеригээс томоохоон үйлдвэрүүд идэвхитэй сонирхож байна. Оросын талх үйлдвэрлэгчдийн дийлэнхи хувийг эзлэх талхны үйлдвэрүүд, жижиглэнгийн сүлжээнүүд рустик буюу уламжлалт талх үйлдвэрлэх өөрийн гэсэн онцлогтой.
“Выпечка как искусство” буюу орчуулбал талх барих урлаг хэмээх уламжлалт талхны төрөл бүрийн жорыг багтаасан шинэ саналтай танилцахыг санал болгож байна.