ФЛЮССИГЗАУЭР шингэн хөрөнгийг ОХУ-д үйлдвэрлэж байна

ФЛЮССИГЗАУЭР шингэн хөрөнгийг ОХУ-д үйлдвэрлэж байна

Египетчүүд анх манай эриний өмнөх 1800 онд талх үйлдвэрлэхийн тулд зуурмагаа исэлдүүлэх гэж шингэн хөрөнгийг ашиглаж эхэлсэн аж. Шингэн хөрөнгийн хэрэглээ Египетээс эхэлж, Грек, Ромоор дамжин бүх дэлхийд түгжээ.

Хөх тариан, хөх тариа-улаан буудайн, улаан буудай-хөх тариан гурилаар талх, талхан бүтээгдэхүүн хийхэд шингэн хөрөнгө нь хөх тариан гурилын шинж чанар буюу цардуулын үйлчлэлийг зогсоож цавуулгийг дэмжсэнээр хөөлт явагддаг онцлогтой.

Мянган жилийн турш талхчингаас талхчинд, эцгээс хүүд үйлдвэрлэлийн технологийн онцлог болоод хөрөнгө хэрэглэх эрдэм өвлөгдсөнөөр улам сайжирсан билээ.

Дэлхий дахинд маш олон төрлийн хөрөнгө бий. Хөрөнгийг бий болгохын тулд төрөл бүрийн түүхий эд ашиглагддаг. Бэлэн бүтээгдэхүүний гадаад үзэмж, амт үнэрээр зуурмаг бэлтгэх төрөл бүрийн аргууд болоод хөрөнгөний чанар тодорхойлогддог.

Одоогийн байдлаар хөрөнгө ашиглан хийсэн талх, талхан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өргөнөөр хэрэглэж байна. ОХУ-ын талх, нарийн боовны үйлдвэрлэлд шингэн, хуурай хөрөнгө ашиглагддаг бөгөөд эдгээр хөрөнгийг ашиглахын тулд тусгай тоног төхөөрөмж, нэмэлт үйлдвэрлэлийн талбай, мэргэшсэн боловсон хүчин болон маш их цаг хугацаа шаардагддаг.

Үйлдвэрлэлд цэвэр бичил биетнүүд /микроорганизмууд/ ашиглах нь талх, талхан бүтээгдэхүүний аюулгүй байдал, тогтвортой чанарын баталгаа болдог юм. Гэвч ихэнхи томоохон үйлдвэрүүд гэлтгүй жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөрөнгө бие даан хэрэглэх боломж байдаггүй. Ихэнхи үйлдвэрүүдийн хувьд шаардлагатай үйлдвэрийн нөхцөл, тоног төхөөрөмж байхгүйгээс гадна хамгийн хүндрэлтэй асуудал нь хөрөнгө исгэх үйл явцыг зохицуулж чаддаггүй. 

Түүнээс гадна зарим үйлдвэрлэгчид бэлэн бүтээгдэхүүний чанар , хэрэглэгчийн хандлагад сөргөөр нөлөөлдөг үйлдвэрлэх үйл явц болоод түүхий эдэд хийгдэх дотоод хяналтад төдийлөн анхаарал хандуулдаггүй. Аз болоход орчин үеийн хэрэглэгчдийн сонирхлыг мэдэрч, хөрөнгө ашиглан амттай, сайхан үнэртэй, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гарган авахыг эрмэлздэг үйлдвэрлэгчид ч мөн нэмэгдсээр байна.

Хөх тариан, хөх тариа-улаан буудайн гурилаар талх үйлдвэрлэхэд зориулагдсан орос үйлдвэрийн ФЛЮССИГЗАУЭР шингэн хөрөнгийг та бүхэнд санал болгож байна.

Хэрэглэх хэмжээ: 0,5-3,0%

Хэрэглэхэд хялбар, хүчиллэг энэхүү хөрөнгө нь зөөлөн хэсгийг илүү зөөлрүүлж, бэлэн бүтээгдэхүүний амт үнэрийг сайжруулах бөгөөд хөх тариа-улаан буудайн талханд төгс зохицно.

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор