КАСЕТОЛ ЭКСТРА

КАСЕТОЛ ЭКСТРА

ХЭРЭГЛЭЭ: Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн жигнэлтэнд хэрэглэдэг шарах шүүгээний тавцан, тавиур, лист болон хэв зэргийг өнгөлөх, тослоход зориулагдсан эмульс.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Хэрэглээнээс хамаарна.

ДАВУУ ТАЛ: Үр ашигтай: Хэв, тавиур, шарах шүүгээний тавцан болон хавтанг нэг удаа тослосны дараа жигнэлтийн хэд хэдэн циклийг хийх боломжийг олгоно. Хэв, тавиур дээр өнгөр тортогны ямар ч ул мөр үлддэггүй. Металлын гадаргуу дээр удаан тогтоцтой хамгаалалтын давхарга үүсгэдэг. Талхны хэвний босоо хананы гадаргуугаас урсахгүй. Бэлэн бүтээгдэхүүнд гадны ямар ч үнэр, амт үлдээхгүй. Зуурмагт нөлөөлөл үзүүлэхгүй. Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний хэв ба тавиурын ашиглалтын хугацааг уртасгана. Карбонжуулалт ба нүүрсжилт (харласан түлэгдэлт) үүсгэхгүй. Үнэргүй. КАСЕТОЛ ЭКСТРА-г зуны улиралд ялангуяа ОХУ-ын өмнөд бүс нутагт хэрэглэхийг зөвлөж байна. Эмульсийг нэг удаа хэрэглэсний дараа жигнэлтийн эргэлтийн тоо 6-7 удаа байна.

БИЕТ БАЙДАЛ: Цагаанаас кремийн туяатай цагаан хүртэл өнгөтэй, нэгэн төрлийн, наалдамтгай, шингэн, эмульс. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-25ºС хүртэл хэмтэй сэрүүн, 75%-аас бага харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 10 кг-аар канистрт савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор