ИНВЕРТИЙН СИРОП

ИНВЕРТИЙН СИРОП

Инвертийн сироп нь өндөр чанартай, шинэлэг байдлаа удаан хугацаанд хадгалдаг, чихэрлэг талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнийг гарган авахад маш сайн шийдэл болдог.

ТОДОРХОЙЛОЛТ: Инвертийн сироп нь зөөлөн, уян хатан шинж чанартай, шинэлэг байдлын хадгалалтыг уртасгадаг, элсэн чихрийн талсжилтаас урьдчилан сэргийлдэг, хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнийг хөлдөөх үед талсжилтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн хувьд бүтээгдэхүүн нь "Хүнсний аюулгүй байдлын тухай" ТР ТС 021/2011 стандартын шаардлагыг хангасан.

ХЭРЭГЛЭЭ: Талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнд, мусс/ крем бэлтгэхэд,

зефир/ маршмеллоу бэлтгэхэд, нуги/ зөөлөн карамель бэлтгэхэд, мармелад/ пастиль

бэлтгэхэд хэрэглэнэ.

БИЕТ БАЙДАЛ: Цайвар-шаргал өнгөтэй, чихэрлэг амттай, уян хатан шинж чанартай сироп. Хуурай бодисын бодисын агууламж 80 %-аас багагүй, үйлчлэх бодисын агууламж 60 %-аас багагүй, рН-ын үзүүлэлт 4,5+-0,5 байна.

ДАВУУ ТАЛ: Фруктозын чийглэг татах шинж чанарын нөлөөгөөр бүтээгдэхүүнийг хатахаас сэргийлнэ. Бактерийн идэвхжилийг бууруулна. Эцсийн бүтээгдэхүүн дэх нүүрс усны хэмжээг багасгана.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Тасалгааны хэмд хадгална. Хөргөгчинд хадгалах болон (+50) °С-ээс дээш хэмд халаахыг зөвлөдөггүй.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 24 сар

САВЛАГАА: 12,5 кг-ын цэвэр жинтэйгээр битүүмжлэлтэй полимер саванд савласан.

ҮЙЛДВЭРЛЭГЧ: ГАММИ (Орос)

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор