ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн гурил (гурилын ИДК 55-75 нэгж)-аар бүх төрлийн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,15-0,4%
ДАВУУ ТАЛ: Зуурмагийн шинж чанарыг сайжруулна, тогтворжуулна. Хөөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Бэлэн болсон талх, талхан бүтээгдэхүүний эзлэхүүн нэмэгдэнэ, гадаргуугийн болон зөөлөн хэсгийн уян хатан чанар дээшилнэ, гадаад байдлыг тааламжтай болгоно, амт, үнэрийг сайжруулна, хатах, хуучрах үйл явцыг удаашруулна.
БИЕТ БАЙДАЛ: Цагаан ба кремийн бүдэг өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг чанаржуулагч.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар
САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.