ХЭРЭГЛЭЭ: Улаан буудайн гурил (гурилын ИДК 65-80 нэгж)-аар өргөн хэрэглээний талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.
ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 0,2-0,5%
ДАВУУ ТАЛ: Зуурмагийн реологи шинж чанарыг сайжруулна. Xөөлтийн үйл явцыг хурдасгана, хөөлтийн үед зуурмагийн бэлдцийн тогтвортой байдлыг хангана. Бүтээгдэхүүний эзлэхүүн нэмэгдэнэ, зөөлөн хэсгийн уян хатан чанар дээшилнэ. Бэлэн бүтээгдэхүүнд тааламжтай гадаад байдал, улаан шаргал, нимгэн гадаргууг бий болгоно, сайхан үнэр, амттай болно, хатах, хуучрах үйл явц нь удааширна.
БИЕТ БАЙДАЛ: Цагаан ба кремийн бүдэг өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг чанаржуулагч.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар
САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.