КАТЕГОР "Э"

КАТЕГОР "Э"

Амтлаг тараг, жимс, жимсгэний том хэсгүүдтэй төрөл бүрийн цөцгий-сүүний амттанд зориулагдсан, жимсний том хэсгүүдтэй дүүргэгч.

ТОДОРХОЙЛОЛТ: 15 мм хүртэл хэмжээтэй жимс, жимсгэний хэсгүүдтэй, "Э" ангиллын дүүргэгч нь сүүнд суурилсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, аарцанд суурилсан бүтээгдэхүүн,   амтлаг тарагны уламжлалт нэр төрлүүдийг ихээхэн төрөлжүүлэх болно. Энэ ангиллын дүүргэгч нь хамгийн алдартай сүүн бүтээгдэхүүний жимсний тод суурь болно. Жимсний үетэй тараг хийхэд хэрэглэж болно. Амтлаг бүтээгдэхүүний үйлдвэрт тэдгээрийг кремд нэмэлтээр, бэлэн амтлаг бүтээгдэхүүнийг үелэх, чимэглэхэд хэрэглэнэ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний багц бүрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь 30 хүртэл хоног хадгалах хугацаатай (дулааны боловсруулалтанд ороогүй) сүүн бүтээгдэхүүний дүүргэгчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг заавал хянасан байдаг. Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн хувьд бүтээгдэхүүн нь "Хүнсний аюулгүй байдлын тухай" ТР ТС 021/2011 стандартын шаардлагыг хангасан.

ХЭРЭГЛЭЭ: Амтлаг тарганд, цөцгий-сүүний амттанд, аарцны бүтээгдэхүүнд, чимэглэлд,  амтлаг бүтээгдэхүүний кремэнд нэмэлтээр, бялуу ба пирожиныг үелэхэд хэрэглэнэ.

БИЕТ БАЙДАЛ: Крахмалд суурилсан, 15 мм хүртэл хэмжээтэй жимс, жимсгэний хэсгүүд агуулсан, өтгөрүүлсэн масс. Өнгө, үнэр, амт нь бүтээгдэхүүнийхээ нэр төрөлд тохирсон байна. Хуурай бодисын массын хувь 63 %-аас багагүй. 40 - 70 % хүртэл жимсний агууламжтай.

НЭР ТӨРӨЛ: Чангаанз, чангаанз-хар чавга, хан боргоцой, хан боргоцой-наргил самар, хан боргоцой-манго-наргил самар, жүрж-манго, аньс, интоор, ромтой интоор, хар бөөрөлзгөнө, зэрлэг гүзээлзгэнэ, үр тариа, киви, гүзээлзгэнэ, цангис- гибискус, зэрлэг жимс, бөөрөлзгөнө -анар, бөөрөлзгөнө-мандарин, бөөрөлзгөнө-зэрлэг гүзээлзгэнэ, манго, манго-маракуйя, манго-чиа, мюсли, тоор, тоор- маракуйя, жимсний фантаз, хар үхрийн нүд, үхрийн нүд-аньс, нэрс, нэрс-аньс, коньяктай хар чавга, хар чавгатай-үр тариа, экзотик, ягаан алим, шанцайтай алим, алим-лийр-үр тариа, алим-үр тариа.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: (-30) °С-аас (+10) °С-ийн хэмд хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: Асептик бус полимер саванд савласан бол 4 сар, «bag-in-box» төрлийн асептик савлагаатай бол 6 сар хадгална.

САВЛАГАА: 12,5 кг-ын цэвэр жинтэйгээр асептик бус полимер саванд битүүмжлэн, 12,5 кг, 25 кг ба 250 кг-ын цэвэр жинтэйгээр «bag-in-box» төрлийн асептик саванд савласан.

ҮЙЛДВЭРЛЭГЧ: ГАММИ (Орос)

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор